Өвөрхангайн багш нар сургалт авлаа.


Дүрслэх урлаг, зурагзүй, технологийн багш нар аймгийн төв Арвайхээр хотод мэргэжлийн дидактикийн шинэчлэлийн талаар, тодруулбал сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд орж байгаа өөрчлөлт шинэчлэл, аргазүйн шинэлэг арга хэлбэр, хичээлд МХТ хэрэглэх болон зургийн програм ашиглах боломжийн талаар 2011 оны 11 сарын 14-16 ны хооронд  3 өдрийн сургалт авлаа.
Сургалтад оролцон багш нар сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байсан бөгөөд цаашид цахим сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад суралцах сонирхолтой багш нар олон байлаа. Бас ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах дадлага ажил хийсэн нь үр дүнтэй хэрэглээтэй уялдсан сайн зүйл болсон. 

Сэтгэл ханамжийн судалгаанаас цаашид ийм төрлийн сургалтыг тогтмол явуулах, ялангуяа график дизайны болон зурагзүйн программ хангамжийн сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн багш олон байсан нь манай багш нарт мэдэх сурахын их хүсэл байгаа явдалд бид баярлаж байснаа тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм.

У.Лхагвадорж




























































































































2011.11.17