Дүрэм үзэхгүйгээр дүрэм сурахын нууц


Зарим нэг нь бурхан минь дүрэмгүйгээр яаж сурахын, ёстой тэнэг юм ярьж байхын, дүрэм мэдэхгүйгээр яаж зөв ярихын гэх мэт бодож байгаа байх. За тэгэхээр эхлээд дүрэм гэдэг нь юу вэ гэдэг талаас нь харъя. Та өөрийн хэлэх гэсэн зүйлээ өнгөрсөн, одоо, ирээдүй, эсвэл өнгөрсөн цагт болчихсон байсан, эсвэл тэгэх гэж байхад тэгчихсэн байсан, одоог хүртэл тэгсээр л байна, тэгсээр л байх болно, тэгэх гэж байсан юм гэх мэт янз бүрийн цагийн ялгаанд зөв илэрхийлж чадвал та зөв ярьж чадлаа гэсэн үг.

Тэгэхээр эдгээрийг яаж хурдан бөгөөд зөв сурах вэ? Үүнд л миний хичээлийн нууц байгаа юм. Жаахан тодруулъя. Би ямар нэгэн бяцхан түүх эсвэл марзан явдлийг нэг хичээлийн үндсэн сэдэв болгон авдаг. Жишээлбэл, Хүүг Жорж гэдэг. Тэр дэлгүүрээс ус худалдаж авдаг. Усны үнэ 100 төгрөг байдаг. Тэр худалдагчид 100 төгрөг төлдөг. Тэр гэртээ харьдаг. гэх маш энгийн энэ жижиг зүйлийг хичээлийн сэдэв гэж бодъё. Энэ бол ердөө жишээ. 

Жинхэнэ хичээл бол хамаагүй хүнд, хамаагүй хэцүү, нэлээд урт байгаа. За тэгээд энэ түүхийг та сонссоор байгаад бүрэн ойлгодог болчихлоо гэж бодъё. Санамж: Энэ түүх бүхлээрээ “Нар манддаг” “Ус урсдаг” гэх мэт давтагддаг зүйлийг тодорхойлдог одоо цагт бичигдсэн байна. Анхааран харвал ярьж бичиж байгаа зүйлийг бүгдийг одоо цагт бичвэл иймэрхүү утга муутай буруу сонсогддог байх нь байшдээ. 

Гэхдээ та энэ одоо цаг тул дүрмээр тийм байх ёстой, ийм байх ёстой гэх мэт ерөөсөө дүрэм талаас нь судлах, цээжлэх хэрэггүй. Зүгээр сонсох, олон дахин сонсох, сонссон даруйдаа ойлгодог байх л хэрэгтэй. Гэтэл яг энэ түүхийг: “Хүүгийн нэрийг Жорж гэдэг байв. Хүү дэлгүүрээс ус худалдаж авлаа. Усны үнэ 100 төгрөг байсан учир худалдагчид 100 төгрөг төлөв. Дараа нь хүү гэртээ харилаа.” гэх мэт өнгөрсөн цагт сонсвол та ямар сайн, ямар хурдан цагийн ялгааг ойлгох уу? 

Үүнд л миний нууц байна. Жишээлбэл, уг түүхээ: “Жорж гэдэг хүү байх болно. 3 хоногийн дараа тэр ус худалдаж авахаар дэлгүүр орно. Усны үнэ 100төгрөг болсон байх тул хүү худалдагчид 100 төгрөг төлөх болно. Дараа нь хүү гэртээ харих болно.” гэх мэт ирээдүй цагт бас бичиж болно. Эсвэл: “Жорж гэдэг хүү байжээ. Өнгөрсөн жилээс хойш тэр ус худалдаж авахаар өдөр бүр дэлгүүр явж байна. Ус авах бүртээ худалагчид 100 төгрөг төлдөг байв. Дараа нь хүү шууд гэртээ харьдаг байсан.” гэх мэт present perfect цагт бичиж болно.

Үүнд нэг зүйлийг анхаарахад ямар дүрэм, яаж ашиглагдаж байна гэж ерөөсөө сурах хэрэггүй. ЗӨВХӨН СОНС. Та сонсоод шууд ойлгодог болох, буцаагаад өөрөө ашиглаж чаддаг болоход л хамгийн гол зорилго байх ёстой. Дээрх мэт харьцуулсан жишээ буюу бяцхан түүхээс та маш цэгцтэйгээр цагийн ялгааг ойлгож эхэлнэ. Яг л төрөлх хэлтэн шиг нь шууд автоматаар ойлгож эхэлнэ. Та хэзээ ч мартахгүй, бас будилахгүйгээр цээжилнэ. 

Тэр дүрэм тэгдэгийн, энэ дүрэм ингэдгийн гэх мэт цээжлэхгүй. Зөвхөн сонсох, жишээлбэл, өнгөрсөн цагт нэг сонсох, одоо цагт нэг сонсох, ирээдүй цагт нэг сонсох, холимог байдлаар нэг сонсох гэх мэтээр зүгээр л сонсох ёстой. Манай дунд түвшний хичээл буюу 200 серийн хичээлээс эхлээд хичээл бүрд цагийн ялгааг ингэж гаргасан нэмэлт хичээл байдаг. 

Түүнийгээ би POV буюу Point of View гэж нэрлэсэн. Хичээлийн сэдэв болох бяцхан түүхийг дор хаяж 3-4 өөр цаг болон холимог байдлаар сонсоход бэлдэж өгсөн. Эцсийн дүнд та яг дүрмийн дагуу 100% ярьж чаддаг болсон байх болно. За та одоо дүрэм үзэхгүйгээр дүрэм сурч болохыг ойлголоо. Дараа танд зөвхөн сонсох мөртлөө МАШ ХУРДАН ярьж сурахын нууцыг явуулъя.

Өө бас нэг зүйл байна. Та манай POV хичээлийг шууд уншаад эсвэл сонсоод цагийн ялгааг нь нарийн гаргаж чадахгүй байж болзошгүй тул бид монгол орчуулгыг хичээлдээ оруулж өгсөн. Тиймээс та шууд ойлгох болно.

Багш Скот Хьюстон