Сургалтад урьж байна.


Цахим сургалтын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Сургалтын цахим материал бэлтгэх аргазүй” сэдэвт кредиттэй төрөлжсөн сургалтыг 2012 оны 3 сарын 10,11 нд ШУТИС-ийн 2 байрны 303, 311 тоот өрөөнд зохион байгуулахаар болов. Оролцох сонирхолтой багш нар 3 сарын 9-ны өдөр бүртгүүлнэ. Бүртгэлд хамрагдаагүй багш нар суух боломжгүй.

Бүртгэл ШУТИС-ийн 2-р байр 303/а/ тоот өрөөнд явагдана. Утас:95094252,

Жич: Багш өөрийн заадаг хичээлийн нэг сэдвээр материал авч ирнэ. Файлаар байвал сайн. Мөн тухайн сэдвээр 15-аас доошгүй асуулттай тест бэлтгэж ирнэ. Учир нь багш таны авч ирсэн агуулгыг боловсруулж цахим хэлбэрт оруулах, онлайн болгох дадлага хийгдэх юм. 

Сургалтын хөтөлбөр

2012.03.10 
09.00-09.30 Бүртгэл танилцуулга
09.30-10.30 Цахим сургалтын дидактик үндэс 
10.30-11.20 Цахим хичээлийн агуулга боловсруулах арга зүй 
11.20-11.30 Завсарлага
11.30-13.00 Дадлага ажил 
13.00-14.00 Үдийн завсарлага 
14.00-14.30 Үндсэн ба нэмэлт агуулгын дизайн боловсруулах арга зүй 
14.30-15.30 Дадлага ажил 
15.30-15.40 Завсарлага
15.40-16.30 Хичээлийг цахим хэлбэрт оруулах програм хангамжууд, хэрэглэх аргууд 
16.30-18.00 Дадлага ажил

2012.03.11

09.00-11.00 Тайлбар ярианы текст бэлтгэх, унших, бичих, хөрвүүлэх Зураг засварлах, /Дадлага ажил/ 
11.00-11.10 Завсарлага  
11.10-12.00 Цахим тест болон онлайн АХА бэлдэх аргазүй 
11.10-13.00 Дадлага ажил 
13.00-14.00 Үдийн завсарлага 
14.00-17.00 Бэлдсэн агуулгыг онлайн болгох дадлага ажил /*****.sur.mn Домайн нэр, blog үнэгүй өгнө/ 17.00-17.30 Ярилцлага, хэлэлцүүлэг 
17.30-18.00 Сертификат гардуулна.


Цахим сургалтын үндэсний төв

2012.03.05