Сургалт үр дүнтэй болов


Сургалт үр дүнтэй болов “Сургалтын цахим материал боловсруулах аргазүй” сургалт семинар 2012.03.10-11 ний өдрүүдэд Цахим сургалтын үндэсний төвөөс зохион байгуулав. 
Семинарт оролцсон багш нар нэг сэдвийн агуулгын хүрээнд цахим хичээл бэлдэх, боловсруулах, цахим болгох арга зүйг эзэмшив. Цахим тест, асуулт даалгавар бэлдэж сурав.
Мөн цахим агуулгын элементүүд болох зураг засварлах, тайлбар ярианы текст бэлдэх, бичлэг хийх, өргөтгөл хөрвүүлэх, дүрс зурагт хөдөлгөөн оруулах, эффект хийх зэрэг үйл ажиллагааг богино хугацаанд амжилттай суралцав. Энэ сургалтын онцлог нь дадлага голлон явагдсанд оршиж байв. 
Багш нар бэлдсэн хичээл, тест бусад материалыг онлайн болгох аргазүйд суралцаж, өөрсдийн блог хаяг нээж түүнд бэлдсэн агуулгаа оруулж, блог хөгжүүлэх суурь бэлтгэлтэй болсон явдал нь онцгой ач холбогдолтой байв гэж сургалтыг дүгнэж байна. 
Сургалт семинарт оролцсон багш нартаа амжилт хүсье.









































































































ЦАХИМ СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ТӨВ