Зураг зүй, технологийн багш нар мэргэжил дээшлүүлэв


Манай Дүрслэх урлаг, зурагзүй, технологийн багш нар 2011 оны 11 сарын 12-14 ний хооронд цахим сургалтын үндэсний төв дээр “Дүрслэх урлаг, зурагзүй, технологийн боловсролын дидактикийн боловсролын шинэчлэл” нэртэй төрөлжсөн сургалтад хамрагдав.

Энэ сургалтын хүрээнд тухайн боловсролын агуулга, аргазүйд орж буй өөрчлөлт шинэчлэл, тэдгээрийг хэрэгжүүлэх аргазүйн талаар, үнэлгээ болон орчны өөрчлөлт шинэчлэл цахим сургалтын уялдаа холбоо болон сургалтад компьютерын програм хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл авч, зарим чиглэлээр дадлага, дасгал хийлээ. 

Сургалт үр дүнтэй болсон нь оролцож байгаа багш нарын сурах мэдэх, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх сонирхолтой шууд холбоотой байсныг энд тэмдэглэх нь зүйтэй юм. 

Сургалтад МУБИС-ийн багш, дэд проф. Д. Хөхөө, доктор, дэд профессор Г. Чулуунаа, доктор Д. Цэдэн-Иш, доктор Р. Гоцбаяр нар, ШУТИС-ийн тэргүүлэх профессор, доктор Х.Тамир, багш У.Лхагвадорж, 33- сургуулийн багш магистр Г. Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй эрдэмтэн багш нар арвин их материал бэлтгэж мэдээлэл өгсөн юм. Эдгээр багш нартаа сургалтад оролцсон багш нарын өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

Сургалтад оролцсон багш нар сургалт судалгааны талаар сүүлийн жилүүдэд хийгдсэн шинэлэг материалтай болсны зэрэгцээ цахим сургалтад хэрэглэгддэг зарим програм /дуу, дүрс, видео бичдэг засдаг, боловсруулалт хийдэг/ хэдэн програмтай болон орон нутагтай буцлаа. Сургалтад оролцсон багш нартаа амжилт хүсье.

 ЦСҮТөв

зургууд...
































































2011.11.15