Зарлал


Сургалтын нэр: “СУРГАЛТЫН ЦАХИМ МАТЕРИАЛ БОЛОВСРУУЛАХ АРГАЗҮЙ”

Сургалтын төрөл: “Кредиттэй төрөлжсөн сургалт”

Хамрах хүрээ: Ерөнхий болон мэргэжлийн боловсролын сургуулийн багш нар мэргэжил харгалзахгүй оролцоно. 

Сургалт: 2011 оны 11 сарын 12-15 ны хооронд улаанбааатар хотод ШУТИС-ийн 2-311,302,303 тоот өрөөнүүдэд зохион байгуулагдана.

Сургалтын зорилго: Монгол улсын засгийн газрын “Цахим монгол” хөтөлбөр, БСШУЯ-ны мастер төлөвлөгөө, боловсролын байгууллагуудын МХТ-ийг сургалтанд нэвтрүүлэх зэрэг нийтлэг зорилгыг хэрэгжүүлэх, е-Багшийг бэлтгэх, е-сургалтын материал боловсруулах болон хэрэглэх аргазүйг төлөвшүүлэхэд оршино. 

Хүлээгдэж буй үр дүн: Цахим материалыг сайн төлөвлөж, төлөвлөсний дагуу сайн боловсруулж, сургалтанд үр бүтээлтэй хэрэглэж сургалтыг зохион байгуулж сургах нь нэн тэргүүний хэрэгцээ, зорилт хэрэгжүүлэх боломж нэмэгдүүлэх 

Суралтанд хамрагдах хэлбэр: Бүсчилсэн ба тухайн орон нутагт, Нийслэлд төвлөрсөн байдлаар буюу танхимаар, Онлайнаар, Хосолсон хэлбэрээр (Онлайн болон хосолсон сургалт нь хугацаа харгалзахгүйгээр тогтмол зохион байгуулагдана.)

Сургалтыг зохион байгуулах арга хэлбэр: Лекц, бүлгээр ажиллах дадлага хичээл болон сургалтын материалд судалгаа, анализ хийх дадлага, цахим хичээл, тест боловсруулах, онлайн хичээл бэлтгэх дадлага, онлайн болон танхимын цахим сургалт

Сургалтын өртөг, зардал, санхүүжилт: Суралцагчийн сургалтын төлбөрөөс хичээл заасан цагийн хөлс, сургалтын бэлтгэл ажил, бичиг хэргийн зардлын өртөг зардлыг тооцно. Оролцогчийн унаа, томилолтын зардлыг тухайн орон нутаг, сургууль хариуцна. 

Сургалтын төлбөр: 
 • Танхимаар- 30000 
 • Онлайнаар-20000 
• Хосолсон хэлбэрээр-25000

Кредитийн хэмжээ: /2 кр/ Үүнээс лекц 1 кр буюу 16 цаг, дадлага 1 кр буюу 32 цаг (хичээлийн нэг цагийг 45 минутаар тооцов.)

Холбоо барих: Энд дарна уу

мэдээлэл оруулсан Админ