Аргазүйг чухалчлав.


ХААИС, Цахим Сургалтын Үндэсний Төвтэй хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу ХААИС-ийн бүрэлдэхүүний 6 сургуулийн 70 багш сургалтын цахим агуулга бэлтгэх сургалтад хамрагдав.

Сургалтад суусан багш нар цахим хэрэглэгдэхүүн бэлдэхэд гол нь агуулга чухал бөгөөд цахимсургалтын шаардлагад нийцсэн агуулга бэлтгэхэд агуулга боловсруулах аргазүй чухал болохыг ойлгож авлаа. 

Агуулгад боловсруулах аргазүйн модулиар цахим сургалтын дидактик, сурган хүмүүжүүлэх зүйн талаар тодорхой мэдлэг чадвар эзэмшсэндээ баяртай байгаа тухайгаа нийт багш нар хэлж, дахин уулзалт семинар зохион байгуулахаар тохиролцов. Сургалтын хүрээнд ганц хичээл хийх аргазүй технологи бус тест, онлайн сургалтын сайт хөгжүүлэлт, 3D ном, Нэр томьёоны тайлбар цахим толь, цахим гарын авлага, сургалцагчдад тулгамдаж буй түгээмэл асуултад хариулах байдлаар боловсруулсан агуулга /FAQ/ зэргийг бүгд хийж туршиж үр дүнг үзэв.
Хөндлөнгийн үнэлгээний тестийг цахим хэлбэрээр явуулж, үр дүнг өөрийн сургалтын сайт болон эсвэл мэйл хаяг дээрээ авах боломжийг ч туршиж үзсэндээ багш нар баяртай байлаа.
























Цахим сургалтын үндэсний төв.